Баянхад амралтын газар

Баян Хад жуулчны бааз Байгалийн үзэсгэлэн цогцолсон Горхи тэрэлжид байрлах "Баянхад" бааз нь Улаанбаатар хотоос зүүн тийш 50 км газар, эд хөрөнгө, мал арвижуулдаг буян хишигтэй, нутгийн ардуудын "Баян хад" хэмээн нэршсэн хадны нөмөрт байрладаг. Манай жуулчны баз нэг дор 70-120 хүн хүлээн авч үйлчлэх зоогийн газар, гадаа зоог барих саравч, зочин байрлуулах гэр буудал,спортын талбай, машины зогсоолтой. Мэргэжлийн өндөр ур чадвартай мастер тогооч Монгол, Солонгос, Европ хоолоор үйлчилнэ. Орчин үеийн стандартыг шаардлага хангасан боловсон бие засах газар, халуун хүйтэн ус бүхий тохилог ариун цэврийн өрөө, шүршүүртэй. 380 вольтоор тасралтгүй ажиллах эрчим хүч болон гүний худагтай. Бидний зүгээс ирсэн жуулчид зочдод зориулан дараах үйлчилгээг нэмэлт үнэ төлбөргүйгээр хүргэх болно. Үүнд: - 2 дахь жилдээ зохион байгуулж буй "Hunting Star" одны хөтөлбөр - Ардын урлагийн тоглолт - Номын сангийн үйлчилгээ - Гадаа байрлуулсан задгай саравч /pub/ ,спортын талбай ашиглах Жуулчдын хүсэлт захиалгын дагуу - морин аялал - бэсрэг наадам - монгол гэрт зочлох /оньсон тоглоом сур харвах гм/ - боодог, хорхог хийх Аялал жуулчлалын салбарт олон жил ажилласан туршлагатай манай хамт олон та бүхэнд зориулан эелдэг шуурхай үйлчилгээ, амтлаг сайхан хоол, эрүүл агаар, тав тухтай орчинг бүрдүүлээд байна. Бидэнтэй хамтран ажиллана уу?

Утас-331280 / 9902-9035 / 9909-4675

360 logo

Super User

About: