Intel компани 2018 оны олимпийг 5G сүлжээгээр хангана

Intel компани өнөөдөр Олимпийн түнш болж, 2018 оны Өмнөд Солонгосын Өвлийн олимпоос эхлэн дэвшилтэт технологиор хүн төрөлхтний цэнгэлийн манлайг ивээн тэтгэхээр боллоо.
Олон улсын Олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах хэвлэлийн хурлын үеэр “Олимпийн наадмыг дижитал технологийн цаг үетэй хөл нийлүүлэх цаг нь болсон ” гэжээ.
Ийнхүү Intel компани Олимпийн наадмын түнш болсноор Олимпийн тосгонд 5G сүлжээ байгуулж, наадмын тэмцээн, уралдааныг өндөр чанартайгаар дэлхий даяар цацах юм. Түүгээр зогсохгүй Санта Клара дахь төв оффисынхоо дээр нээлтийн арга хэмжээг өндөр чанартайгаар шууд дамжуулна.
Үүнээс гадна Intel-ийн хөгжүүлсэн дронууд сонирхолтой үзүүлбэр үзүүлж, хотхонд ажиглалт хийх, тамирчдын амжилтыг тэмдэглэх зэрэг ажилд ашиглагдах аж.
Сочигийн өвлийн олимпоос эхлэн дронуудыг шууд дамжуулах зорилгоор ашигладаг болсон бөгөөд ирэх наадамд ч мөн ашиглахаар төлөвлөж байгаа талаар наадмыг дамжуулах хорооны тэргүүн мэдэгджээ.
Үзүүлбэр үзүүлдэг дронуудын хувьд Intel компани ганцхан нисгэгч нэгэн зэрэг 500 дрон удирдаж чадахуйц системийг бүтээж, олон сонирхолтой үзүүлбэр үзүүлдэг болсон. Тиймээс ирэх жилийн БНСУ-ын Өвлийн олимп тун өвөрмөц зүйлсээр дүүрэн болох нь.

Additional Info

  • Ranking: 1
  • Location: America
  • Hours of operation: No Data Entry
  • Start Date: Friday, 23 June 2017
  • Address: No Data Entry
Super User

About: