Бодлоор удирддаг бионик төхөөрөмжөөр цус харвасан хүн дахин хөдөлж чадна

Вашингтоны Анагаахын их сургуулийн эрдэмтэд оюун санаагаар удирддаг төхөөрөмжөөр цус харвасан хүний гарыг дахин хөдөлгөх туршилтыг амжилттай хийжээ.

Цус харвалтын улмаас ихэнх тохиолдолд өвчтөн хөл, гараа хөдөлгөж чадахаа больдог. Зарим тохиолдолд олон жилийн эмчилгээний үр дүнд бага багаар хөдөлж сурдаг хэдий ч Ipsihand хэмээх шинэ төхөөрөмжийн ачаар илүү богино хугацаа зарцуулах аж.

Судалгааны ажлын хүрээнд зургаа сар болон түүнээс дээш хугацааны өмнө цус харвасан 13 сайн дурын хүнийг туршилтад оруулжээ. Ингээд гарт нь бионик бээлий өмсүүлж, толгойд нь цахилгаан гүйдэл дамжуулах малгай өмсгөсөн аж.

Малгай хэрэглэгчийн тархинаас ирэх мэдээллийг компьютерт дамжуулж, компьютер бионик бээлийний хийх үйлдлийг тодорхойлно.

Судалгаагаар хүн баруун гараа хөдөлгөхийг хүслээ гэхэд

тархины зүүн талаас мэдээлэл дамжуулдаг болохыг тогтоожээ. Тэгэхээр зүүн гар, хөл нь хөдлөхгүй болсон өвчтөнүүдийн тархины баруун тал нь гэмтсэн гэсэн үг юм.

13 сайн дурын өвчтөний 10 нь 12 долоо хоногийн туршилтын төгсгөлд гараараа юм авч, тавих, ам руугаа ойртуулах зэрэг үйлдлийг хийж чаддаг болжээ.
Тэдний хөдөлгөөний үнэлгээ анх 6,2 байснаас 57 болж өссөн байна. Гайхалтай сонсогдохгүй байж болох хэдий ч өөрөө өмдөө өмсөж чадахгүй болсон хүн өмсөж чаддаг болно гэдэг том дэвшил юм.

Additional Info

  • Ranking: 1
  • Location: America
  • Start Date: Sunday, 18 June 2017
  • Address: No Data Entry
Super User

About: