Монгени цогцолбор сургууль

Монгени цогцолбор сургуулийн товч танилцуулга

       Монгол улсын орчин цагийн боловсролын салбар үүсч хөгжсөний 70жилийн ой угтаж “БОЛОВСРОЛ-ШИНЭЧЛЭЛ” сэдвээр зарласан төслийн уралдаанд монгени төсөл улсад шалгарч, улаанбаатар хотын АДХГЗ-ны 1991 оны 143 тоот тогтоол, шинжлэх ухаан боловсролын газрын даргын 1991 оны А-72, 1992 оны А-54 тоот тушаал гарч, төслийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн үндэс тавигдаж, монгени төслийн хүрээнд 1991-1992 оны хичээлийн жилд залгамж холбоо бүхий шаталсан сургалттай, бүлэг сургуулийн зохион байгуулалттай анхны цогцолбор сургууль байгуулагдаж, зах зээлийн зохицуулалттай нийгмийн харилцаанд шилжих үеийн монголын боловсролын салбарын шинэчлэл-өөрчлөлтийн салхийг хагалсан, хэвшмэл сэтгэлгээг эвдсэн, шинэ сургалтын хэлбэр, технологи нэвтрүүлсэн, хэв шин, бүтэц зохион байгуулалтыг өөрчилсөн агуулга арга зүйг шинэчилсэн зэрэг инновацийн шинжтэй сэдлүүдийг үүсгэсэн билээ.

Эрдэмтэн багш нарын хувьд тус клиник сургууль нь 99 багш ажилчидтай ба Монгол улсын гавъяат багш 3, төрийн соёрхолт 1, академич 2, клиник профессор 6, удирдлагын магистр 1, боловсролын магистр 11, боловсролын тэргүүний ажилтан 12, зөвлөх зэрэгтэй 6, тэргүүлэх зэрэгтэй 15, арга зүйч 22, спортын зэрэгтэй 2 багш тус тус ажиллаж байна. Тус цогцолборын байгалийн ухааны сургуулийн 4, хүмүүнлэгийн ухааны сургуулийн 5, нийт мэргэжлийн 9 баг нь төслийн үзэл баримтлал , зорилго, зорилт , бодлого чиглэлийг хэрэгжүүлэх, боловсролын хөгжлийн онол , арга зүй, боловсролын чухал бүрэлдэхүүн хэсгүүдэд шинэчлэл өөрчлөлт хийхэд түүнчлэн сургалтын хөтөлбөрийг биелүүлэгч, гүйцэтгэгч биш төлөвлөгч , зохион байгуулагч, манлайлагч болж чадсан. Тус сургууль нь суралцагсдын эрэлт хэрэгцээг хангасан чанартай хүмүүнлэг боловсролын үйлчилгээ үзүүлдэг жишиг сургууль бөгөөд монгол улсын их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтанд авсан дундаж оноо , төрийн их дээд сургуульд элсэн орсон хүүхдүүдийнхээ тоогоор улс, нийслэл, дүүрэгт тэргүүлж шилдэг сургуулийр шалгаран , гадаадын их дээд сургууль, коллежид элсэн суралцах TOEFL-ийн шалгалт өгсөн хүүхэд бүр тэнцэж тухайн сургуульд суралцагсад маань суралцах идэвхи, мэдлэг чадвар , авъяас зэргээрээ тэдний талархлыг хүлээсээр байна.

Эрхэм зорилго нь: Хүүхдийн төрөлх эрхийг дээдэлсэн, чөлөөт сонголт голлосон, албадмал бус сургалтыг зохион байгуулах, боловсролын хүмүүнлэг үйчилгээ үзүүлэх ирээдүйн сургуулийн дүр төрх -ийг бий болгох явдал юм.

Зорилго нь: Манай нийгэм, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдээс чухам юу хүсэж байгаагаар биш харин хүүхэд нь өөрсдийн сэтгэц, физиологи ба бодьгалын дотоод өдөөлтөөр чухам юуг хүсэж, юунд тэмүүлж байна тэр сэдлээр нь хөгжүүлэх асуудал юм.

Зорилт нь: Ø Монгол хүүхдийн акселераци ба уураг тархины үйл ажиллагааны онцлогыг тодотгох. Ø Нүүдэлчин монголчуудаас үр хүүхдээ сургаж, хүмүүжүүлж ирсэн өвөрмөц уламжлалд зохих ёсоор судалгаа хийх. Ø Хүүхдийг бага наснаас нь нарийн дэс дараалалтай ажиглах, таамаг дэвшүүлэх, шалган турших,хүүхэд бүрийн байгалийн онцлог, идэвх сонирхлыг хөгжөөн дэмжих. Ø Хүүхэд бүрийн сурах боломжид тулгуурлан боловсрол эзэмшүүлэх,хамгийн боломжтой арга замыг сонгож олох. Ингэхдээ уламжлалт сургалт шиг гаднаас хүчлэн тулгах бус өөрсдөөр нь олон хувилбараас сонгуулах. Ø Сургалтын агуулга, аргазүйг интерграцлах багтаамжийг нэмэгдүүлэх, нэгж хугацаанд олгох мэдээллийг нягтруулах.

Технологи нь : Сургалтын зэрэгцсэн агуулгыг эзэмшүүлэх,өөрөөр хэлбэл, тогтмол ба хувьсах агуулгыг хослуулан эзэмшүүлэх,сургалтын ташуу хэмийн технологи

Сургалтын хэлбэр нь: Төрөлжсөн хэлбэр , зэрэгцсэн хэлбэр.

Онол аргазүйн үндэс нь : Хүүхдийг аль болох бага наснаас нь нарийн дэс дараалалтай ажиглах, таамаг дэвшүүлэх,тэр бүхнээ шалган турших,хүүхэд бүрийн онцлог, идэвх сонирхлыг хөгжөөх, хөхүүлэн дэмжих.

Сургах үндсэн арга нь : Хувь хүний боломжид суурилсан хүний хөгжил.

Сургах зүйн үндсэн нь: Юунд хэнийг яаж сургах.

Сурах аргын онцлог нь: Гадны хүчинд итгэх бус,өөртөө итгэх, өөрийн сурах чадвар боломжид түшиглэх

Сургуулийн хэв шинж нь : 3:3:3:3

Сургуулийн бүтэц, зохион байгуулалт нь : Залгамж холбоо бүхий шаталсан сургалттай, бүлэг сургууль.

Сургуулийн онцлог нь: Суралцагчдын сурах эрэлт, хэрэгцээ,сонирхол,мэдлэг авъяас чадварыг ялгавартай хөгжүүлэх, сургалтын хэлбэрийг сонгож, хувь хүний байгалийн мөн чанарт дагаж боловсролын үйлчилгээ үзүүлэх чиглэл баримталдаг.

МОНГЕНИ ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН АМЖИЛТ , ҮР ДҮН :

2000, 2001, 2002, 2003, 2004 оны гадаад хэлний хот дүүргийн олимпиадын аварга

2000, 2001, 2002, 2003, 2004 оны Техник технологийн олимпиадын улс, хот, дүүргийн аварга

2000, 2001,2002, 2003, 2004, 2005, 2006, онуудад Чех, Солонгос, Япон, Энэтхэг улсуудаас зарласан зургийн уралдаанаас 268 медаль, тусгай шагнал хүртсэн

2001 онд Баянгол дүүргийн Тэргүүний сургууль

2002 онд Баянгол дүүргийн Оны тэргүүний хамт олон

2002, 2005, 2006 онд Нийслэлийн тэргүүний Эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар

2000,2002, 2003 оны Хаврын гоёл наадмын шилдэг сургуулийн шагнал

2002, 2004 оны Чех улсын соёлын яам,гадаад харилцааны яам,олон улсын Юнескогийн байгууллагаас зохион явуулдаг Лидицийн сарнай уран зургийн уралдаанаас тэргүүн байрны шагнал.

2003 онд Капитрон банкны Найдвартай түнш байгууллагаар

2003 онд Шилдэг тохижилттой байгууллагаар

2003 онд Боловсролд оюуны үнэ цэнэтэй хувь нэмэр оруулагч байгууллагаар

2003 онд Баянгол дүүргийн Хөдөлмөрийн аварга хамт олон.

2004 онд Үлгэр жишээ орчин бүрдүүлэгч байгууллагаар

2004 онд Шилдэг бүтээгдэхүүн нийлүүлэгч байгууллагаар

2004 онд Солонгосын хүүхдийн урлагийн олон улсын үзэсгэлэнгээс шилдэг сургуулийн шагнал

2005, 2006, 2007, 2008 2009,2010,2011 оны Өсвөрийн шатарчдын улс, хот дүүргийн нас ,насны аваргууд

2005 онд Байгаль ба хүүхэд уралдааны тэргүүн байрны шагнал

2005 онд Чанарыг дээдлэгч байгууллагаар

2005 онд Хүүхдэд ээлтэй байгууллагаар

2005 онд Шилдэг менежменттэй байгууллагаар

2006 онд Ногоон төгөл уралдааны тэргүүн байрны шагнал.

2002, 2003,2005, 2007 оны Үнсгэлжин тэмцээний улсын аварга

2007 оны Зуны азийн олимпийн наадмаас шатрын спортоор сурагч Д. Гүндаваа хүрэл медаль хүртсэн.

2006, 2007 онд Шилдэг брэнд бүтээгдэхүүн нийлүүлэгч байгууллага

2008 онд “Хүүхдэд ээлтэй” байгууллага хамт олон

2009 онд “Нийслэлийн тэргүүний “сургууль

2010 онд “Шилдэг бүтээн байгуулагч сургууль

2011 онд” Эрүүл мэндийг дэмжигч улсын тэргүүний байгууллага хамт олноор тус тус шалгарч байсан

Монгол Улсын гавъяат багш Н. Лхагва ,Н. Даваажав, Г. Бадарч.

Төрийн шагнал Алтан гадас одон. Н. Лхагва, Н.Даваажав, Д.Юмсүрэн,П. Лхамсүрэн, Т.Цэрэннадмид,С.Нарантуяа,Янжиндулам Цэрэндулам,Ч.Чимэддулам, Г.Доржмаа Төрийн шагнал хөдөлмөрийн хүндэт медаль З.Баяраа,Т.Цэрэннадмид, Д.Юнгэрэн, Д.Баянхүү,Ц.Тунгалаг Монгол Улсын Засгийн газрын шагнал. Ардын боловсролын тэргүүний ажилтан.Н.Лхагва,Н.Даваажав,З,Баяраа,Т.Цэрэннадмид,Ц.Одсүрэн,Б.Өлзийбаяр,Б.Уранчимэг, Д.Юмсүрэн, С.Нарантуяа,Д.Наранхүү, М.Үнэнбат,М.Чимгээ,Ц.Володя,С.Цэмбэлсүрэн,Д.Баянхүү,Д.Юнгэрэн,З.Баяраа,Д.Цэвээдорж,Г.Нарангэрэл,Б.Амарсанаа, Ж.Эрдэнэбилэг, А.Бүдрагчаа,Р.Рэнцэндорж,Д.Эрдэнэчимэг,О.Бямба,Г.Доржмаа,Ц.Тунгалаг,Б.Нансалмаа, Д.Долгрсүрэн, Б.Оюунцэцэг,Д.Алтанцоож,Н.Наранжаргал,Б.Цолмон,Ж.Алтанцэцэг, Н.Одонцэцэг,Л.Дулмаа,Д.Сэржмядаг,с.Должинсүрэн, Д.Мандах,Ц.Мягмарсүрэн Лхагвадулам,Л.Ганболд,Ж.Тунгалаг,Д.Алтансүх

Монгол Улсын Засгийн газрын шагнал.

Санхүүгийн тэргүүний ажилтан Ч.Чимэддулам,Ж.Чулуунцэцэг

Засгийн газрын шагнал Ардын хувьсгалын ойн медалиуд, 70 жилийн ойн медаль 1, 80 жилийн ойн медаль 18,

Засгийн газрын шагнал, боловсролын ойн медалиуд 80 жилийн ойн медаль 9, 90 жилийн ойн медаль 15

Нийслэлийн төр захиргааны шагнал Хүндэт тэмдэг 1,

Дүүргийн төр,захиргааны шагнал Дүүргийн хүндэт иргэн 1, Хүндэт тэмдэг 1,

Нийслэлийн боловсролын удирдах газрын шагнал. Хүндэт тэмдэг.38, Боловсролын шилдэг ажилтан 6, Багшийн алдар медаль 38 Ахмад багш медаль 28 , Аргазүйч медаль 56 багш авсан байна. Монголын багш нарын холбооны шагнал. Есөн эрдэнэ медаль 58 , Хас эрдэнэ медаль 38 багш тус тус хүртсэн байна

 

 

360 logo

 

монгени сургууль зурган илэрцүүд

Хаяг: Баянгол Дүүрэг Монгени Цогцолбор Сургууль 18-р хороо

Утас: 360780- Факс: 976-11-360780

Super User

About: