Shibuya Teppanyaki

       Shibuya нь Япон улсын Токио хотын олон хүн цугладаг, зугаа цэнгэл болон худалдааны төв дүүрэг юм. Shibuya гудамжтай холбоотой алдарт түүх бол Хачико нохойны түүх юм. Уг түүх нь 1923 - 1935 он хүртэл Shibuya гал тэрэгний буудал дээр эзнээ хүлээдэг нохойн түүх юм. Ийм учраас Хачико нохойны хөшөөг Shibuya буудал дээр барьсан бөгөөд уг нохойны хөшөө байрлах талбай нь Токиогийн залуучуудын уулздаг төв газар болсон юм. Мөн Shibuya нь сүүлийн 30 жилийн дотор залуучуудын дунд эрс хүчээ аван өргөжсөн бөгөөд энэ нь Shibuya гудамжинд хэд хэдэн алдартай загварын их дэлгүүрүүд байдагтай холбоотой юм. 1990-д оны сүүлээр Shibuya өртөө нь Япон дахь мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн төв хэсэг нь болон өргөжсөн.

Teppanyaki гэдэг нь Япон хоол хийх өвөрмөц арга бөгөөд халуун төмөр тавцан дээр хоол бэлтгэх арга юм. Японд teppanyaki нь халуун төмөр тавгийг ашиглан стэйк, сам хорхой, төрөл бүрийн загас, окономияки, якисоба, монжаяки болон далайн амьтан гэх мэт хоолыг хийхэд голдуу ашиглагддаг.

Shibuya Teppanyaki ресторан нь Японы алдарт зугаа цэнгэлийн дүүрэг болох Shibuya-г санагдуулам орчин үеийн тохижилттой, Монголд анхдагч Teppanyaki хэв маягийн рестораныг жинхэнэ утгаар нь бүрдүүлж чадсан орчин үеийн ресторан юм.

Shibuya Teppanyaki нь мэргэжлийн, олон жилийн туршлагатай Япон мастер тогооч болон Америкт мэргэжил дээшлүүлсэн, олон жилийн туршлагатай Монгол тогооч нарын удирдлаган дор үйл ажиллагаагаа явуулж байна. Тус ресторанд нугас, гахай, үхэр, хонь, тахиа, сам хорхой, бүх төрлийн загас, мөөг ногоо зэргийн амтыг мэдрэхийг хүсвэл манай ресторанаар үйлчлүүлээрэй.

Уг ресторан нь 40-70 хүн хүлээн авах хүчин чадалтай, бүх төрлийн хүлээн авалтанд тохирсон заал, хөгжим аппаратуртай.

Shibuya Teppanyaki-н зураг.

 

360 logo

Хаяг: Сөүлийн гудам Нарам молл дэлгүүр

         3-р давхарт

Утас: 7011 1712

наран молл зурган илэрцүүд

Super User

About: