Тэжээхүй төв

“NARA-ЗҮҮ ЗАСАЛ” СУВИЛЛЫН ТАНИЛЦУУЛГА

“Nara-ЗҮҮ ЗАСАЛ” эмнэлэг, сувилал нь 1993 оноос үйл ажиллагаагаа явуулж энэ хугацаанд давхардсан тоогоор 80 мянга гаруй хүнд үйлчилсэн ба 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Манай байгууллага нь Монгол уламжлалт анагаах ухааны онолын үндсэн дээр өвдөхөөс урьдчилан сэргийлэх анагаах ухааныг шинэ түвшинд гаргахад хувь нэмрээ оруулахаар алсын хараагаа болгож, эрүүл зөв хэмнэлтэй амьдардаг гэр бүлийг олноор бий болгох зорилт тавьж ирсэн.

Манай баримталдаг зарчим, давуу тал нь: • Үйлчлүүлэгчдэдээ урт, бүтээлч, оюунлаг амьдрал бэлэглэхийн тулд хүний бие организмыг цогц утгаар нь авч үзэн:

 

Цэгцэрсэн оюун ухаан.. Тэнцвэртэй бие... Төгсгөлгүй төгөлдөржилт... тусгай хөтөлбөрөөр хувь хүнд мэргэжлийн туслалцаа үзүүлэн хамтран ажилладаг. • Архаг өвчний ээнэгшлийн хугацааг уртгасан өвчилсөн эрхтний элэгдэл хорогдлыг багасгахад хүний биед иж бүрэн ханддаг

• Эмчилгээ сувилгаандаа монгол, хятад, европ анагаах ухааны аргыг хослуулан мэргэшсэн эмчилгээ, сувилгааг ур чадвар гарган богино хугацаанд үр дүн гаргаж үзүүлэх нь манай хамт олны чадварыг харуулна гэж үздэг

• Монгол уламжлалт анагаах ухааны онолд тулгуурлан цаг улирлаа даган биеэ энхрийлэх сургалтыг шүтэн, үйлчлүүлэгчдэдээ ойлгуулж сувилгааг тухайн хувь хүнд тохируулан хийж цаашид авах арга хэмжээг зааж уг хүний эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийдэг

• Эмчилгээ, сувилгааны үр дүнг үйлчлүүлэгчтэйгээ хамтран дүгнэж сэтгэл ханамжийг тодорхойлдог

• “Биеэ энхрийлье” хуанли-г жил бүр эрхлэн гаргаж эмчилгээ сувилгааны үргэлжлэл болгон үйлчлүүлэгчтэйгээ эргэх холбоотой ажилладаг зэрэг нь манай давуу тал юм

“Nara-ЗҮҮ ЗАСАЛ” эмнэлэг, сувилал хүмүүсийн эрүүл мэнддээ хандах хандлагыг өөрчлөх тал дээр бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэн үүнд зорилго нэгтэйгээр Этүгэн дээд сургуультай хамтран ажиллаж байна. Одоо УАУ-ны үүдэн эмнэлэг, 20 ортой УАУ-ны сувилал, байгалийн сайхан Харзтайд зуны сувилал ажиллуулж байна.

Тус байгууллагын бүх ажилтан, ажилчид эрүүл мэндийн зааварлагчийн түвшинд бэлтгэгдсэн ба Оточ-Манрамба АУДС, ОХУ, БНХАУ-ын дээд сургуулийг төгссөн клиникийн профессор, магистр, бакалавр зэрэгтэй эмч нар ажиллаж байна.

Танай гэр бүлд эрүүл мэндийн хөрөнгө оруулалт хийх чин хүсэлтэй хөдөлмөрч хамт олныг зорин ирэх танд баярлалаа.

360 logo

Холбоо барих: 70150350, 99261226, 99882988

Хаяг: 

Super User

About: