өвөржанчивлан

Эрхэм Зорилго Үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэх, рашаан ус, эмчилгээний шавар зэрэг эмийн бус эмчилгээний нэр төрлийг олшруулж, тэдгээрийг стандартын дагуу чанартай, хүртээмжтэй, сэтгэл ханамжтай хүргэх, өрсөлдөх чадвараа дээшлүүлж үр ашигтай ажиллах замаар улсын томоохон сувиллын хэмжээнд хүрэх

Танилцуулга:

Өвөр жанчивлан рашаан сувилалын хамт олон бид ард иргэд та бүхэндээ эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөн мэндчилж байна. Манай хамт олон ард, түмнийхээ эрүүл мэндийн бэхжүүлэх, архаг хууч өвчнөөс урьдчилан сэргийлэх, сэргээн засах, рашаан сувиллаа цэцэгжүүлэн хөгжүүлж тусламж, үйлчилгээгээ хүртээмжтэй чанартай хүрэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж, анагаах ухааны орчин үеийн шинэ техник технологийн дэвшлийг нэвтрүүлж, мэдлэг боловсрол, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэн ажиллаж байна. Тус сувилал нь Төв аймгийн Эрдэнэ Сумын нутагт дэвсгэрт байх бөгөөд Улаанбаатар хотоос шулуун замаар 75 км засмал замаар 105 км зайтай.Өвөр Жанчивлан рашаан сувилал нь 1955 онд байгуулагдсан 60 гаруй жилийн түүхтэй 2,3 давхар 2 өвлийн байртай төвлөрсөн халаалттай халуун хүйтэйн устай цэвэр бохир усны системтэй зуны байруудтай нэг удаад авахдаа 180 хүн зундаа 270-300 хүн хүлээн авах хүчин чадалтай жидээ 5-6 мянгаад хүн хүлээн авч, 4500 ор хоног ашигладаг 60 гаруй ажиллагсадтай жилийн 4 улирлаар тасралтгүй ажилладаг улсын хэмжээний томоохон сувилалуудын нэг билээ.

Жанчивлан рашаан сувиллын түүхэн замналыг дараах үеат болгон авч үзэж болох юм. 1955-1965 оны үе буюу сувиллын суурь тавигдаж үүүсэн байгуулагдсан үе 1966-1990 оны үе буюу социализмын үеийн түүхэн замнал 1990-2005 оны үе буюу зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үеийн замнал 2005оноос хойших үе буюу тус сувиллын өмчлөх эрх хувьд шилжсэнээс хойшхи түүхэн замнал 1955-1965 он буюу эхний 10 жил бол тус сувилал үүсэн байгуулагдан материаллаг бааз, боловсон хүчний хувьд бэхжиж эхэлсэн цаг хугацаа юм.МАХН-ын Төв хорооны Улс Төрийн Товчооны тогтоолын заалтыг үндэслэн МҮЭ-ийн төв Зөвлөлийн тэргүүлэгчдийн 1955 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн18-96 дугаар тогтоолоор Жанчивлан рашаан сувиллыг мөн оны 8дугаар сарын 1-нд нээж ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу тус сувилал нь анх рашааны ордоосоо 22 км алс, тэр үеийн Архустын сангийн аж ахуй буюу одоогийн Эрдэнэ сумын төвд 100 орчим ортой хэдэн гэрт, 246085 төгрөгийн төсөвтэй, 18 орон тоотойгоор улирлын чанартай ажиллахаар байгуулагдаж, рашаанаа морь болон үхэр тэргээр зөөвөрлөн хэрэглэж байжээ.Эмчилгээг гол төлөв рашаан уулгах, рашаанд оруулах чиглэлээр хийж байв.

 

Эмчилгээ, сувилгааны тасаг  Эмчилгээ, сувилгааны тасаг нь Өвөр Жанчивлин сувилал нээгдэж эхэлсэн 1955 оноос эхлэн улирлын байдалтай ажиллаж, архаг өвчин, эмгэгийг анагаахад рашаан болон бусад эмийн бус эмчилгээний хүчин зүйлсийг хэрэглэж эхэлсэн ууган тасаг юм.Манай тасаг нь сэргээн засах оношлогоо, эмчилгээний удирдамжийн дагуу сувилуулагчдыг хүлээн авч эмчилгээ, сувилгааны тусламж, үйлчилгээг рашаан, шавар ус, зүү, физик эмчилгээ, гэдэг, цөс угаах, иллэг зэрэг сэргээн засах бүхийл эмчилгээ, үйлчилгээ хийж 180 ортой ажиллаж байна.   Хүлээн авах тасагт хүлээн авах программ суулгаж, мэдээ тайлангаа цахим хэлбэрт шилжүүлсэн.   Бид монгол улсын эрүүл мэндийн салбарт сэргээн заасах эмчилгээг цогц байдлаар хөгжүүлж, хүн амын хөдөлмөрийн чадвар алдагдуулах өвчин, эмгэг хөгжлийн бэрхшээлээс сэргийлж , оношилж, эмчлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд бодьтой хувь нэмэр оруулахыг үндсэн зорилгоо болгон ажиллаж байна.

Манай эмчилгээ:

  • Рашаан эмчилгээ
  • Шавар эмчилгээ
  • Физик эмчилгээ
  • Усан засал
  • Иллэг, бариа засал, массаж
  • Зүү төөнүүр
  • Саам эмчилгээ
  • Бусад эмчилгээ
  • Хоол эмчилгээ

 

 

 

360 logo

Байршил

Төв аймаг Эрдэнэ сумаас урагшаа 20км зайд Өвөр жанчивлан сувилалын газар, Монгол улс

Утас

88001511 322075

Additional Info

  • Ranking: 1
  • Location: America
  • Hours of operation: No Data Entry
  • Start Date: Wednesday, 04 October 2017
  • Address: No Data Entry
Super User

About: